huuli-nemelt
Хүн Амын Орлогын Албан Татварын Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрХүн Амын Орлогын Албан Татварын Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2001-06-29, Улаанбаатар01-n-18
Хүн амын орлогын албан татварын хуулийн 10 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай хэсэг нэмсүгэй: 1/ 2 дахь хэсэг:
¶2. Арилжааны банк иргэний хадгаламжид хүү бодох бүрдээ энэ хуулийн 8 дугаар зүйлийн 4 дэх заалтад заасан хувиар албан татвар ногдуулан суутган авч, төсөвт шилжүүлнэ.
Хүн амын орлогын албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн “б” заалтын “үнийн дүнгийн 3 хувиар;” гэсний дараа “Энэ заалт нь түүхий ноос, ноолуур, арьс ширэнд хамаарахгүй.”; 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын “Алдарт” гэсний өмнө “Хуульд заасны дагуу олгож байгаа тэтгэмж, нөхөн олговор, төлбөр”; мөн хэсгийн 10 дахь заалтын болон гэсний дараа Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу байгуулагдсан гэж тус тус нэмсүгэй.
Хүн амын орлогын албан татварын хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 1/ 8 дугаар зүйлийн 1 дэх заалт:
¶1/ шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээл зохиогч, шинэ бүтээл, оновчтой санал гаргагч, загвар зохион бүтээгч нарын шагнал болон адилтгах бусад шагналын 5000000 хүртэлх төгрөгийн орлогод 5 хувиар, 5000001, түүнээс дээш төгрөгийн орлогод 10 хувиар;
Хүн амын орлогын албан татварын хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 36000 гэснийг 48000; 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1000 гэснийг 10000 гэж тус тус өөрчилсүгэй.
Хүн амын орлогын албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн болон түр, 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын “Тэтгэмжийн хуулийн дагуу олгож байгаа хөдөлмөрийн чадвар түр алдсан, жирэмсний болон амаржсаны тэтгэмжээс бусад тэтгэмж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай болон Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу олгож байгаа оршуулгын тэтгэмж”, мөн зүйлийн 4 дэх заалтын тэтгэвэр, гэснийг тус тус хассугай.
Энэ хуулийг 2001 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.