huuli-nemelt
Сэжигтэн, Яллагдагчийг Албадан Саатуулах, Цагдан Хорих Шийдвэрийг Биелүүлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрСэжигтэн, Яллагдагчийг Албадан Саатуулах, Цагдан Хорих Шийдвэрийг Биелүүлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2002-01-10, Улаанбаатар02-n-03
Сэжигтэн, яллагдагчийг албадан саатуулах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 41.1-ийн “Дараахь” гэсний өмнө “хорих байрны ажилтан”, 41.1.1-ийн хорих байрны гэсний өмнө Хоригдсон этгээдээс гэж тус тус нэмсүгэй.
Сэжигтэн, яллагдагчийг албадан саатуулах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 12.1, 41.1.5-ыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶1/ 12.1.Нийслэл дэх цагдан хорих төвийн гадуур болон дотуур харуул хамгаалалтыг хорих байгууллагын ажилтны хүчээр хариуцан гүйцэтгэнэ. Бусад хорих байрыг хорих байгууллагын албан хаагчид хамгаална.
¶2/ 41.1.5.хорих байгууллагын ажилтан болон бусдын эсрэг хүч хэрэглэн довтолж, зэвсэг хэрэглэн эсэргүүцэж байгаа этгээдийг баривчлахад;
Сэжигтэн, яллагдагчийг албадан саатуулах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн нэр болон хуульд албадан саатуулах гэснийг баривчлах, 6.2; 7.1;42.1; 42.3-ыг цагдаагийн төв байгууллагын гэснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын; 10.2-ын цагдаагийн гэснийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх; 11.1-ийн аймаг, дүүргийн цагдаагийн байгууллагын гэснийг аймаг, нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны; 6.2-ийн цагдаагийн байгууллагын гэснийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны; 12.3-ийн Цагдаагийн байгууллагын тухай хуульд гэснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд; 23.1-ийн 2200 гэснийг 3400; 40 дүгээр зүйлийн гарчгийг Тусгай хэрэгсэл, түүнийг хэрэглэх журам гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль гарсан өдрөөс дагаж мөрдөнө.