huuli-nemelt
Орлогыг Нь Тухай Бүр Тодорхойлох Боломжгүй Ажил, Үйлчилгээ Хувиараа Эрхлэгч Иргэний Орлогын Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрОрлогыг Нь Тухай Бүр Тодорхойлох Боломжгүй Ажил, Үйлчилгээ Хувиараа Эрхлэгч Иргэний Орлогын Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2002-11-07, Улаанбаатар02-ne-100
5.3.18 дахь заалт:
2/¶5.3.18. үсчин, гоо сайхны үйлчилгээ.
5.5 дахь хэсэг:
3/¶5.5. Улс хооронд зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ хийх тухай бүрд дор дурдсан хэмжээгээр албан татвар ногдуулна:
Ажил үйлчилгээний төрөл
Албан татварын хэмжээ /төгрөгөөр/
Замын-Үүд, Алтанбулаг боомтоор
Бусад боомтоор
1. Улс хооронд зорчигч тээврийн
үйлчилгээ хийх тухай бүрд:
а/ 4 хүртэл хүний суудалтай
автомашинаар
10000
6000
б/ 8 хүртэл хүний суудалтай автомашинаар
12000
8000
в/ 16 хүртэл хүний суудалтай автомашинаар
14000
10000
г/ автобусаар
18000
12000
2. Улс хооронд ачаа тээвэрлэх үйлчилгээ хийх тухай бүрд:
а/ 1-3 тн-ын даацтай автомашинаар
16000
10000
б/ 3-5 тн-ын даацтай автомашинаар
18000
12000
в/ 5-8 тн-ын даацтай автомашинаар
20000
14000
г/ 8-аас дээш тн-ын даацтай автомашинаар
22000
16000
д/ трактораар
10000
4000
5.6 дахь хэсэг:
¶5.6. Автомашины суудлын хэмжээ, даац 2 ангилалд давхардсан тохиолдолд өмнөх ангиллаар тооцож албан татвар ногдуулна.
Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай хуулийн 6.2 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶6.2. Энэхүү хуулийн 5.3-д заасан ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэн нь тухайн нутаг дэвсгэрийн татварын албанд бүртгүүлж, Улаанбаатар хотод 10000 төгрөг, Налайх, Багануур, Дархан-Уул, Орхон аймгийн төвийн сумд болон байнгын ажиллагаатай боомттой сумдад 8000 төгрөг, бусад аймгийн төвийн сумдад 6000 төгрөг, бусад газарт 4000 төгрөгийг сар бүр бэлнээр буюу бэлэн бусаар урьдчилгаа хэлбэрээр төлж, албан татвар төлөгчийн гэрчилгээ авч тэмдэглүүлэн татварын тайлангаар дараа тооцоо хийж байна.
Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай хуулийн 5.1.12-ын “/1 метр тутмаас/” гэснийг, 5.3.9-ийн ,улс гэснийг тус тус хассугай.