huuli-nemelt
Төсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрТөсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2002-11-07, Улаанбаатар02-ne-102
8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт:
2/¶7/ Монгол Улсын хүн амын орлогын албан татварын хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан орлогод ногдох албан татвар.
9 дүгээр зүйлийн 4 хэсгийн 19 дэх заалт:
3/¶19/ орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татвар.
13 дугаар зүйлийн 5 дахь хэсэг:
¶5. Төсвийн тэнцэлтэй холбогдуулан доод шатны төсвийн орлогын тодорхой хэсгийг дээд шатны төсөвт төвлөрүүлж болно.
Монгол Улсын төсвийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶2/ энэ хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д зааснаас бусад хүн амын орлогод ногдох албан татвар;
Монгол Улсын төсвийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн дугаарыг 6 гэж өөрчилсүгэй.