Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2002 › Нийгмийн Халамжийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Нийгмийн Халамжийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нийгмийн Халамжийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2002-11-21, Улаанбаатар02-ne-109

1 дугаар зүйл.
Нийгмийн халамжийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 16 дугаар зүйл, 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг:

14.4.

Жирэмсний болон амаржсны нэг сарын тэтгэмжийн хэмжээг амьжиргааны доод түвшинг харгалзан Засгийн газар тогтооно.

2/

16 дугаар зүйл:

16 дугаар зүйл.Олон хүүхэдтэйн тэтгэмж авах эрх, тэтгэмжийн хэмжээ
16.1.

Төрүүлж, өсгөн хүмүүжүүлж байгаа 16 хүртэл насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй эх /эцэг/ жил тутам олон ххүхэдтэйн тэтгэмж авах эрхтэй.

16.2.

Олон хүүхэдтэйн тэтгэмжийн хэмжээг амьжиргааны доод түвшинг харгалзан Засгийн газар тогтооно.

3/

17 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:

17.2.

Нярай хүүхдийн арчилгааны тэтгэмжийн хэмжээг амьжиргааны доод түвшинг харгалзан Засгийн газар тогтооно.

4/

19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг:

19.2.

Бүтэн өнчин хүүхэд үрчлэн авч өсгөсөн бол хүүхэд тус бүрт улирал тутам олгох тэтгэмжийн хэмжээг амьжиргааны доод түвшинг харгалзан Засгийн газар тогтооно.

5/

25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт:

25.1.5.

байнгын асрамжид байдаг /16 хүртэл насны/ тахир дутуу хүүхдээ асарч байгаагийн улмаас хөдөлмөр эрхэлдэггүй бөгөөд нэн ядуу амьдралтай өрхийн гишүүн, асран хамгаалагч /нэг хүн/-д амьжиргааны доод түвшинг харгалзан Засгийн газраас тогтоосон хэмжээний тусламжийг хүүхдээ асрахад нь зориулж сар бүр олгоно;

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2003 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.