Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2002 › Ахмад Настан, Түүнд Үзүүлэх Хөнгөлөлт, Үйлчилгээний Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Ахмад Настан, Түүнд Үзүүлэх Хөнгөлөлт, Үйлчилгээний Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Ахмад Настан, Түүнд Үзүүлэх Хөнгөлөлт, Үйлчилгээний Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2002-11-21, Улаанбаатар02-ne-110

1 дугаар зүйл.
Ахмад настан, түүнд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт:

2/

1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайн, улсын баруун хил дээр 1940-1948 онд болсон зэвсэгт тулгаралтад оролцсон ахмад настан болон түүнд амь үрэгдсэн дайчны эхнэр, нөхөрт амьжиргааны доод түвшинг харгалзан Засгийн газраас тогтоосон хэмжээний тусламжийг жилд 2 удаа, гавъяат цолтон ахмад настанд жилд 1 удаа олгоно;

2/

7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт:

2/

амьжиргааны доод түвшинг харгалзан Засгийн газраас тогтоосон хэмжээний тусламжийг улиралд нэг удаа олгоно;

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2003 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.