Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2002 › Харьяатын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Харьяатын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Харьяатын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2002-11-22, Улаанбаатар02-ne-114

1 дугаар зүйл.

Харьяатын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн цагдаагийн төв байгууллага гэсний дараа ,Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төв гэж; мөн хэсгийн орон нутгийн цагдаагийн байгууллага, гэсний дараа иргэний бүртгэл, мэдээллийн алба, гэж ; мөн зүйлийн 5 дахь хэсгийн Цагдаагийн төв байгууллага гэсний дараа болон Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төв гэж; мөн зүйлийн 6 дахь хэсгийн орон нутгийн цагдаагийн байгууллага гэсний дараа болон иргэний бүртгэл, мэдээллийн алба гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Харьяатын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “албанд хүргүүлнэ.” гэснийг “албаар дамжуулан Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвд хүргүүлэх бөгөөд тус төв Иргэний бүртгэлийн тухай хуулийн 29.1-д заасан иргэний бүртгэл, мэдээллийн сан дахь холбогдох мэдээлэлд бичилт хийнэ.” гэж өөрчлөн найруулсугай.