Нүүр ›
huuli-nemelt ›
2002 ›
Малын Удмын Сан, Эрүүл Мэндийг Хамгаалах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
huuli-nemelt
Малын Удмын Сан, Эрүүл Мэндийг Хамгаалах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрМалын Удмын Сан, Эрүүл Мэндийг Хамгаалах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2002-11-28, Улаанбаатар02-ne-118
Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶12 дугаар зүйл.Мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх ¶12.1. Мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээр, ариун цэврийн хяналт, шалгалт хийхтэй холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.
Энэ хуулийг Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.