Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2002 › Хүн Амын Орлогын Албан Татварын Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Хүн Амын Орлогын Албан Татварын Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Хүн Амын Орлогын Албан Татварын Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2002-12-05, Улаанбаатар02-ne-120

1 дугаар зүйл.

Хүн амын орлогын албан татварын хуулийн 81 дүгээр зүйлийн 8 дугаар зүйл, гэсний дараа 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, гэж; 8 дугаар зүйлийн 10 дахь хэсгийн 1, 3, 4, 5, 6, 7, 8 гэсний дараа болон 7 дугаар зүйлийн 5 гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.
Хүн амын орлогын албан татварын хуулийн 11 дүгээр зүйлийн 1, 2, 5 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг:

1.

Энэ хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан албан татварын улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор өссөн дүнгээр гаргаж, харьяалагдах татварын албанд тушаана.

2/

11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг:

2.

Энэ хуулийн 10 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн 2 дахь заалтад заасан албан татварын тайланг дараа улирлын эхний сарын 15-ны дотор гаргаж, харьяалагдах татварын албанд тушаана.

3/

11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг:

5.

Энэ хуулийн 10 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасан албан татварын тайланг дараа улирлын эхний сарын 10-ны дотор гаргаж, харъяалагдах татварын албанд тушаана.

3 дугаар зүйл.

Хүн амын орлогын албан татварын хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн Гадаад валютаар олсон орлогыг тооцохдоо уг валютыг банкинд худалдах буюу Монголбанкнаас тогтоосон ханшаар төгрөгт шилжүүлнэ. гэснийг Гадаад валютаар олсон орлогыг төгрөгт шилжүүлэхдээ уг валютыг банкинд худалдах тухайн өдрийн Монголбанкнаас тогтоосон ханшийг үндэслэнэ. гэж; 12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2003 гэснийг 2005 гэж тус тус өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Хүн амын орлогын албан татварын хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалтын байгууллага болон Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу байгуулагдсан олон улсын бусад гэснийг хассугай.

5 дугаар зүйл.

Хүн амын орлогын албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

6 дугаар зүйл.

Энэ хуулийг 2003 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.