huuli-nemelt
Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэгдсэн Өртгийн Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2002-12-05, Улаанбаатар02-ne-122
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт дараахь заалт нэмсүгэй.
¶11.3.4. энэ хуулийн 9.1.1, 9.1.3, 9.1.4, 9.1.6, 9.1.10, 9.1.13, 9.2.15-д заасан үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулж импортолсон болон худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээ.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 3.1.10 дахь заалтын дагуу гэсний дараа болон олон улсын тусламжийн байгууллагын шугамаар гэж; байгууллагаас өгсөн санхүүжилт гэсний өмнө болон буяны гэж тус тус нэмсүгэй.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 9.1.1-ийн “з” заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг 2003 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.