huuli-nemelt
Эрдэнэсийн Сангийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЭрдэнэсийн Сангийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2002-12-06, Улаанбаатар02-ne-123
Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 6 дахь заалт нэмсүгэй:
¶6/ “эрдэнийн чулуу” гэж олон улсад хэвшсэн ангилалд хамрагдах үнэт, хагас үнэт чулууг хэлнэ.
Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн нарийвчлалтайгаар гэсний дараа үнэт чулууг каратаар гэж нэмсүгэй.
Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶5/ “байгалийн төрц” гэж онцгой чамин дүрс хэлбэртэй, байгалийн тогтоц хэлбэрээрээ олдсон үнэт металл, эрдэнийн чулууг хэлнэ.
Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3 дахь заалтын гадаадад гэснийг дотоод, гадаадад; 2 дугаар зүйлийн Түүх, соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах тухай гэснийг Соёлын өвийг хамгаалах тухай; 3 дугаар зүйлийн 3 дахь заалт, 5 дугаар зүйлийн 4, 5 дахь заалт, 6 дугаар зүйлийн 1 дэх заалт, 7 дугаар зүйлийн 4 дэх заалтын эрдэнийн гэснийг үнэт; 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 2 дахь заалтын түүх соёлын үнэт дурсгалт гэснийг түүх, соёлын хосгүй үнэт, дурсгалт; 3 дугаар зүйлийн 5 дахь заалтын буюу гэснийг эсхүл; металлыг гэснийг металл, үнэт чулууг; 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн эрдэнийн чулуугаар гэснийг үнэт чулуу, тэдгээрээр; 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын Сангийн яамны хяналтын зохих албаар гэснийг Сорьцын асуудал хариуцсан улсын хяналтын албаар; мөн зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтын Соёлын сайд гэснийг Соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гэж тус тус өөрчилсүгэй.
Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “цагаан мөнгийг” гэснээс цагаан гэснийг хассугай.