Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2002 › Үрийн Тариалангийн Даатгалын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Үрийн Тариалангийн Даатгалын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Үрийн Тариалангийн Даатгалын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2002-12-26, Улаанбаатар02-ne-128

1 дугаар зүйл.

Үрийн тариалангийн даатгалын тухай хуулийн 3.1 дэх хэсэгт дараахь заалтыг нэмсүгэй:

3.1.2.

“үр тариа” гэдэгт усалгаатай болон усалгаагүй нөхцөлд тариалсан буудай, арвай, хошуу будаа, сагад будаа, хөх тариа, тритикале, бог будаа, эрдэнэ шиш, буурцагт ургамлыг.

2 дугаар зүйл.

Үрийн тариалангийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн даатгуулагчид олгоно. гэсний дараа Үрийн тариалангийн даатгалын хохирлыг тооцох аргачлалыг санхүүгийн болон хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална. гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Үрийн тариалангийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

4.1.

Тухайн жилд усалгаагүй тариалсан үр тарианы нийт талбайн 20 хувь, усалгаатай тариалсан үр тариа болон баруун бүсийн усалгаагүй тариалсан үр тарианы нийт талбайн 10 хувийг үрийн тариалан гэж үзэж өмчийн хэлбэр үл харгалзан заавал даатгуулна.