huuli-nemelt
Шүүхийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрШүүхийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2002-12-26, Улаанбаатар02-ne-129
16¹ дугаар зүйл:
2/¶16¹ дугаар зүйл.Аймаг, нийслэлийн захиргааны хэргийн шүүх, түүний бүрэн эрх ¶16¹.1. Аймаг, нийслэлийн захиргааны хэргийн шүүх нь анхан шатны шүүх мөн.
¶16¹.2. Аймаг, нийслэлийн захиргааны хэргийн шүүх нь Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ.
¶16¹.3. Аймаг, нийслэлийн захиргааны хэргийн шүүх дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
¶16¹.3.1. хуулиар харъяалуулсан хэрэг, маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх;
¶16¹.3.2. хууль, тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
37¹ дугаар зүйл:
3/¶37¹ дугаар зүйл.Захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн бүрэн эрх ¶37¹.1. Захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгч шүүгчийн бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 37¹.1.1 захиргааны хэргийн шүүхийг тэргүүлэх, түүнийг төлөөлөх;
¶37¹.1.2. шүүх хуралдааныг даргалах, шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилох;
¶37¹.1.3. шүүгчийн шийдвэрлэж буй хэрэг, маргааны шийдвэрлэлтийн хугацааны байдалд хяналт тавих;
¶37¹.1.4. захиргааны хэргийн шүүх, шүүгч, ажилтнуудын шүүн таслах болон түүнтэй холбоотой үйл ажиллагааг зохион байгуулалтын удирдлагаар хангах, тэднийг шагнаж урамшуулах саналыг холбогдох газарт тавьж шийдвэрлүүлэх;
¶37¹.1.5. харъяалах нутаг дэвсгэрийнхээ шүүхийг мэргэжлийн удирдлагаар хангах ажлыг зохион байгуулах;
¶37¹.1.6. харъяалах нутаг дэвсгэрийнхээ шүүхийн шүүн таслах ажлыг уялдуулан зохион байгуулах;
¶37¹.1.7. шүүгчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн шүүгчид сахилгын хэрэг үүсгүүлэх хүсэлтийг Шүүхийн сахилгын хороонд, шүүгчийн ажил хэргийн чадвар, мэргэшлийн түвшингийн талаар дүгнэлт гаргуулах хүсэлтийг Мэргэшлийн хороонд тус тус гаргах;
¶37¹.1.8. хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
20 дугаар зүйлийн 7 дахь хэсэг:
4/¶20.7. Захиргааны хэрэг шийдвэрлэх шүүхийн харъяаллыг хуулиар тогтооно.
32 дугаар зүйлийн 10 дахь хэсэг:
¶32.10. Аймгийн захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгч нь аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч байна.
Шүүхийн тухай хуулийн 32.4-ийн “дагнасан” гэсний өмнө “аймгийн захиргааны хэргийн шүүхээс бусад”; мөн зүйлийн 32.9-ийн “дүүргийн” гэсний дараа “болон нийслэлийн захиргааны хэргийн”; 69.1-ийн “нийслэлийн шүүх” гэсний дараа “,нийслэлийн захиргааны хэргийн шүүх”; 69.2-ийн нийслэлийн шүүхийн гэсний дараа нийслэлийн захиргааны шүүхийн гэж тус тус нэмсүгэй.
Шүүхийн тухай хуулийн 15.2-ийн 10 гэснийг 16; 61.1-ийн 12 гэснийг 14 гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.