Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2002 › Гадаадын Иргэний Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Гадаадын Иргэний Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Гадаадын Иргэний Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2002-04-11, Улаанбаатар02-n-04

1 дугаар зүйл.
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд дор дурдсан агуулгатай 26 дугаар зүйлийн 10 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг тус тус нэмсүгэй:1/

26 дугаар зүйлийн 10 дахь хэсэг:

10.

Гадаадын иргэнийг бүртгэх, гадаадын иргэн Монгол Улсад түр болон удаан хугацаагаар оршин суух, байнга оршин суух, цагаачлах журмыг Засгийн газар батална.

2/

30 дугаар зүйлийн 5 дахь хэсэг:

5.

Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах журмыг Засгийн газар тогтооно.

2 дугаар зүйл.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтын дипломат гэсний дараа албан гэж нэмсүгэй.