Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2002 › Нийгмийн Даатгалын Сангаас Олгох Тэтгэвэр, Тэтгэмжийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Нийгмийн Даатгалын Сангаас Олгох Тэтгэвэр, Тэтгэмжийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Нийгмийн Даатгалын Сангаас Олгох Тэтгэвэр, Тэтгэмжийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2002-04-19, Улаанбаатар02-n-08

1 дугаар зүйл.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн эхний 6 өдрийн гэснийг ажлын эхний 5 өдрийн; 7 дахь өдрөөс гэснийг 6 дахь өдрөөс; мөн зүйлийн 2 дахь хэсгийн эхний 6 хоногийг оролцуулан ажлын 78 хоногоос гэснийг ажлын эхний 5 өдрийг оролцуулан ажлын 66 өдрөөс; 156 хоногийн хугацаанд гэснийг ажлын 132 өдрийн хугацаанд; мөн зүйлийн 3 дахь хэсгийн нийтдээ 156 хоногоос гэснийг нийтдээ ажлын 132 өдрөөс гэж тус тус өөрчилсүгэй.