Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2002 › Нийгмийн Даатгалын Сангаас Олгох Ажилгүйдлийн Тэтгэмжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Нийгмийн Даатгалын Сангаас Олгох Ажилгүйдлийн Тэтгэмжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нийгмийн Даатгалын Сангаас Олгох Ажилгүйдлийн Тэтгэмжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2002-04-19, Улаанбаатар02-n-09

1 дугаар зүйл.

Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 1/

12 дугаар зүйл.Мэргэжил олгох, давтан сургалтад хамруулах
12.1.

Хөдөлмөр эрхлэлтийн алба нь ажилгүйдлийн тэтгэмж авах болзол хангасан даатгуулагчийн хүсэлтээр түүнийг ажилгүй болсноос нь хойших 6 сарын дотор мэргэжил олгох болон давтан сургалтад хамруулж, сургалтын зардлыг ажилгүйдлийн даатгалын сангаас санхүүжүүлнэ.

12.2.

Энэ хуулийн 12.1-д заасны дагуу сургалтад хамрагдсан даатгуулагч мэргэжил олгох болон давтан сургалтад хамрагдсанаас хойш хөдөлмөр эрхлээгүй бол 2 жилийн дараа сургалтад дахин хамрагдаж болно.

12.3.

Ажилгүйдлийн даатгалын сангаас сургалтад хамрагдах нэг даатгуулагчид олгох зардлын дээд хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.

2 дугаар зүйл.

Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн “олгохтой” гэсний дараа “мэргэжлийн сургалтад хамруулахтай”; 2 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн гарчиг болон 1 дэх хэсгийн “авах” гэсний дараа “,мэргэжлийн сургалтад хамрагдах”; 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “олгох” гэсний дараа “,мэргэжлийн сургалтад хамруулах”; 10 дугаар зүйлийн гарчиг болон 1 дэх хэсгийн ажилгүйдлийн гэсний өмнө мэргэжлийн сургалтад хамрагдах гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 5,6,7,9 дүгээр зүйлүүдийн хөдөлмөрийн бирж гэснийг хөдөлмөр эрхлэлтийн алба; 1 дүгээр зүйлийн олгохтой гэснийг олгох гэж тус тус өөрчилсүгэй.