huuli-nemelt
Гаалийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрГаалийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2002-04-19, Улаанбаатар02-n-11
Гаалийн тухай хуулийн 32 дугаар зүйлд “2. Зорчигчийн хувийн хэрэглээний эмийн тоо хэмжээ, улсын хилээр нэвтрүүлэх журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн гаалийн төв байгууллага батална.” гэсэн 2 дахь хэсэг нэмсүгэй.
Гаалийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн гарчигт “эд зүйлс” гэсний дараа “,эм” гэсэн үг нэмсүгэй.
Энэ хуулийг Эмийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.