Нүүр ›
huuli-nemelt ›
2002 ›
Иргэний Цэргийн Үүргийн Болон Цэргийн Албан Хаагчийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
huuli-nemelt
Иргэний Цэргийн Үүргийн Болон Цэргийн Албан Хаагчийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрИргэний Цэргийн Үүргийн Болон Цэргийн Албан Хаагчийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2002-05-16, Улаанбаатар02-n-19
Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 4, 5, 6 дахь хэсгийн дугаарыг 3, 4, 5 гэж, 21 дүгээр зүйлийн 4, 7 дахь хэсгийн Ерөнхий штаб гэснийг Жанжин штаб гэж, 25 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн зориулалт гэснийг чиг үүрэг гэж тус тус өөрчилсүгэй.
Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг хассугай.
Энэ хуулийг Зэвсэгт хүчний тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.