Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2002 › Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2002-05-16, Улаанбаатар02-n-22

1 дугаар зүйл.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн улсын аюулгүй байдлыг хангах байгууллагын гэснийг Тагнуулын байгууллагын гэж, мөн зүйлийн 5 дахь хэсгийн Цэргийн номлол гэснийг Төрийн цэргийн бодлогын үндэс гэж, мөн зүйлийн 8 дахь хэсгийн ерөнхий штабын гэснийг Жанжин штабын гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Зэвсэгт хүчний тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.