Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2002 › Галт Зэвсгийн Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Галт Зэвсгийн Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Галт Зэвсгийн Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2002-05-17, Улаанбаатар02-n-29

1 дугаар зүйл.

Галт зэвсгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 4 дэх хэсэг нэмсүгэй:

4.4.

Энхийг сахиулах болон олон улсын ажиллагааны хээрийн сургууль, дадлагыг өөрийн оронд зохион байгуулах үед улсын хилээр оруулж буй галт зэвсэгтэй холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Цэрэг, цагдаагийн албан хаагчийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.