Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2002 › Иргэний Цэргийн Үүргийн Болон Цэргийн Албан Хаагчийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Иргэний Цэргийн Үүргийн Болон Цэргийн Албан Хаагчийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Иргэний Цэргийн Үүргийн Болон Цэргийн Албан Хаагчийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2002-05-17, Улаанбаатар02-n-30

1 дугаар зүйл.

Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн Тайван цагт гэсний өмнө Энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцож байгаа энхийг сахиулагч, гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Цэрэг, цагдаагийн албан хаагчийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.