huuli-nemelt
Цагдаагийн Байгууллагын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЦагдаагийн Байгууллагын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2002-05-23, Улаанбаатар02-n-32
10 дугаар зүйлийн 6 дахь хэсэг:
2/¶6. Цагдаагийн байгууллага нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн туслалцаа, тэдний хамтын ажиллагаанд түшиглэн зохион байгуулна.
32 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5 дахь заалт:
¶5/ офицер цолыг 1 жил хүртэл хугацаагаар хурааж, энгийнээр буюу цагдаагаар ажиллуулах ;
Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 16 дугаар зүйлд “Цагдаагийн байгууллага нь шүүхийн шийтгэх тогтоолоор хорих ял шийтгэгдсэн этгээдийг хорих ял эдлүүлэх байгууллагад хуяглан хүргэнэ” гэсэн 2 дахь хэсэг; 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “хэрэг бүртгэлт” гэсний дараа “ ,мөрдөн байцаалт” ; 31 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн хориглоно. гэсний дараа Энэ заалтыг зөрчсөн тохиолдолд дүрэмт хувцасыг хураан авна. гэж тус тус нэмсүгэй.
17 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:
2/¶2. Эрүүлжүүлэх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн болон Улсын Ерөнхий прокурортой хамтран батална.
24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг:
¶2. Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 2, 3, 4 –т заасан ажиллагааг Эрүүгийн байцаан шийтгэх хууль1 болон Захиргааны хариуцлагын тухай хуульд2 заасан журмаар гүйцэтгэж , тэмдэглэл хөтөлж, түүнд цагдаагийн алба хаагч, сэрдэгдсэн этгээд, гэрч гарын үсэг зурна.
Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн баривчлах, албадан саатуулахаар гэснийг баривчлахаар; 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн сэжиглэгдсэн гэснийг сэрдэгдсэн ; 32 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5 дахь заалтын дугаарыг 6; 38 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн цагдан хорих байранд гэснийг түр саатуулах байранд гэж тус тус өөрчилсүгэй.
Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн ,албадан саатуулах; 20 дугаар зүйлийн 9 дэх заалтын ,казино ажиллуулахгэснийг тус тус хассугай.
Энэ хуулийг 2002 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.