Нүүр ›
huuli-nemelt ›
2002 ›
Онцгой Албан Татварын Тэмдгийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
huuli-nemelt
Онцгой Албан Татварын Тэмдгийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрОнцгой Албан Татварын Тэмдгийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2002-06-27, Улаанбаатар02-n-44
Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн 7 дугаар зүйлд дор дурдсан хэсэг нэмсүгэй:
¶7.2. Импортолсон архи, тамхинд онцгой албан татварын тусгай тэмдэг олгохтой холбогдсон харилцааг зохицуулсан зүйл, хэсэг, заалтыг 2002 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶4.3. Тэмдгийн загвар, тэмдэг олгох журмыг санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.