Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2002 › Үл Хөдлөх Эд Хөрөнгийн Бүртгэлийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Үл Хөдлөх Эд Хөрөнгийн Бүртгэлийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Үл Хөдлөх Эд Хөрөнгийн Бүртгэлийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2002-06-28, Улаанбаатар02-n-45

1 дугаар зүйл.

Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн Иргэний хууль гэсний дараа Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.
Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуульд дор дурдсан агуулгатай дараахь хэсэг, заалт нэмсүгэй:1/

8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:

3.Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4.1.1-д заасны дагуу иргэн гэр бүлийнхээ хэрэгцээний зориулалтаар өмчлөн авсан газрыг анхны удаа үл хөдлөх эд хөрөнгийн байгууллагад бүртгүүлэхэд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө

.

2/

9 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 3 дахь заалт:

3/

өмчийн газрын кадастрын зураг.

3 дугаар зүйл.

Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийн дугаарыг 4, 5 гэж өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.