huuli-nemelt
Монгол Улсын Их Хурлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Их Хурлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2002-06-28, Улаанбаатар02-n-48
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 19.8 дахь хэсгийн эхний өгүүлбэрийг “Дэд хорооны даргыг харьяалах Байнгын хорооны хуралдаанаар гишүүдийн олонхийн саналаар сонгох бөгөөд Төсвийн зарлагын хяналтын болон Ёс зүйн дэд хороодын даргыг Улсын Их Хурал дахь цөөнхийн бүлгийн гишүүдээс, хэрэв цөөнхийн бүлэг байгуулах гишүүдийн тоо хүрэхээргүй бол цөөнхийн гишүүдээс сонгож болно.” гэж өөрчлөн найруулсугай.