huuli-nemelt
Улс Төрийн Хилс Хэрэгт Хэлмэгдэгчдийг Цагаатгах, Тэдэнд Нөхөх Олговор Олгох Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрУлс Төрийн Хилс Хэрэгт Хэлмэгдэгчдийг Цагаатгах, Тэдэнд Нөхөх Олговор Олгох Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2002-07-04, Улаанбаатар02-n-50
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 3.1.3-ын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 34 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 10-д гэснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 5.1.11-д гэж, 3.1.4-ийн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 34 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 12-д гэснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 5.1.13-т гэж, 10.3-ын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйл, Иргэний хуулийн 19, 398, 401 дүгээр зүйлд гэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйл, Иргэний хуулийн 24, 515, 518 дугаар зүйлд гэж, 12.1-ийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлд гэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Иргэний хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.