Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2002 › Дундын Өмчлөлийн Орон Сууцны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Дундын Өмчлөлийн Орон Сууцны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Дундын Өмчлөлийн Орон Сууцны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2002-07-04, Улаанбаатар02-n-52

1 дугаар зүйл.

Дундын өмчлөлийн орон сууцны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

2.

Холбоо нь зөвхөн тухайн орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор үйл ажиллагаа явуулах бөгөөд хуулийн этгээдийн эрхгүй байна.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Иргэний хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.