huuli-nemelt
Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрХудалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2002-07-04, Улаанбаатар02-n-53
Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн олон нийтийн байгууллага гэснийг ашгийн төлөө бус хуулийн этгээд гэж, 8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн Иргэний хуульд гэснийг Иргэний хууль болон Төрийн бус байгууллагын тухай хуульд гэж, 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн Иргэний хуулийн 31 дүгээр зүйлд гэснийг Иргэний хуулийн 32 дугаар зүйлд гэж тус тус өөрчилсүгэй.
Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Иргэний хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.