Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2002 › Үнэт Цаасны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Үнэт Цаасны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Үнэт Цаасны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2002-07-04, Улаанбаатар02-n-60

1 дугаар зүйл.

Үнэт цаасны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь заалтын тооцоолох машины санах байгууламжид байгаа гэснийг тусгай бүртгэл /ердийн болон тооцоолох машин/-д байгаа гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Иргэний хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.