huuli-nemelt
Даатгалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрДаатгалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2002-07-04, Улаанбаатар02-n-63
Даатгалын тухай хуулийн 4.1.4-ийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶4.1.4. “даатгалын зүйл” гэдэгт эд хөрөнгө, иргэдийн амь нас, эрүүл мэнд, түүнчлэн хуульд харшлаагүй эдийн бус ашиг сонирхлыг;
Даатгалын тухай хуулийн 4.1.15, 10.1.1, 10.1.4, 10.1.8, 11.1.1, 13 дугаар зүйлийн нэр, 13.1-13.7, 13.7.1, 13.7.2, 13.7.4, 13.7.5, 13.10, 13.11, 13.13, 13.14, 13.15, 14.2, 14.3-ийн нөхөн олговор гэснийг нөхөн төлбөр гэж, 3.1, 4.1.1, 4.1.4, 4.1.5, 4.1.12, 4.1.14-ийн эд хөрөнгийн бус гэснийг эдийн бус гэж, 3.2-ын төрлүүдийг гэснийг хэлбэрүүдийггэж, 5 дугаар зүйлийн нэрийн хэлбэр гэснийг төрөл гэж, 5.2-ын хэлбэртэй гэснийг төрөлтэй гэж, 5.3-ын төрлүүд гэснийг хэлбэрүүд гэж, 5.5, 6.2-ын төрлийн гэснийг хэлбэрийн гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Иргэний хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.