huuli-nemelt
Банкны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрБанкны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2002-07-04, Улаанбаатар02-n-67
Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтын “батлан даалт”, 16 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3 дахь заалт, 25 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн 2 дахь заалтын “батлан даалтын” гэсний урд “баталгаа,” гэж тус тус нэмсүгэй.
Банкны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2 дахь өгүүлбэрийг “Банкийг татан буулгах, түүнтэй холбогдон үүсэх нэхэмжлэлийн шаардлагыг хангахад Иргэний хуулийн 32 дугаар зүйлд заасныг баримтална” гэж өөрчилсүгэй.
Банкны тухай хуулийн 45 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Иргэний хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.