Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2002 › Иргэний Бүртгэлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Иргэний Бүртгэлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Иргэний Бүртгэлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2002-07-04, Улаанбаатар02-n-68

1 дугаар зүйл.

Иргэний бүртгэлийн тухай хуулийн 11.1-ийн эд хөрөнгийн бус амины эрх гэснийг эдийн бус хөрөнгө гэж, 13.2.4-ийн Иргэний хуулийн 12 дугаар зүйлийн дагуу гэснийг Иргэний хуулийн 15.2-т заасны дагуу гэж, 19.7-ийн Иргэний хуулийн 19 дүгээр зүйлд гэснийг Иргэний хуулийн 24 дүгээр зүйлд гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Иргэний хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.