Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2002 › Хэрэглэгчийн Эрхийг Хамгаалах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Хэрэглэгчийн Эрхийг Хамгаалах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Хэрэглэгчийн Эрхийг Хамгаалах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2002-07-04, Улаанбаатар02-n-70

1 дугаар зүйл.

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтын “нэг хувьтай”, 4 дэх заалтын хоёр хувьтай гэснийг 0.5 хувьтай, 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын “эд материалын гэрээнд заасан үнийг хоёр дахин нугалж төлнө” гэснийг “түүнд учирсан хохирлыг нөхөн төлнө”, мөн хэсгийн 3 дахь заалтын эд материалын гэрээнд заасан үнийг гурав дахин нугалж төлнө гэснийг хэрэглэгчид учирсан хохирлыг нөхөн төлнө гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Иргэний хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.