Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2002 › Эрчим Хүчний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Эрчим Хүчний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Эрчим Хүчний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2002-07-04, Улаанбаатар02-n-72

1 дугаар зүйл.

Эрчим хүчний тухай хуулийн 28.2-ын тооцооны журам гэсний дараа эрчим хүч дамжуулах шугам сүлжээний эзэмшлийн зааг гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Эрчим хүчний тухай хуулийн 30.1-д дор дурдсан агуулгатай 12 дахь заалт нэмсүгэй:

30.1.12.

эрчим хүчний шугам сүлжээ, тоног төхөөрөмжид эвдрэл гэмтэл учруулсан бол шаардагдах засварыг өөрөө хариуцах. Хэрэглэгч уг эвдрэл, гэмтлийг засах шаардлагатай арга хэмжээ авахгүй бол хангагч засварыг хийж, гарсан зардлаа хэрэглэгчээс шаардан авах эрхтэй.

3 дугаар зүйл.

Эрчим хүчний тухай хуулийн 28.1-ийн Иргэний хуулийн 226 дугаар зүйл гэснийг Иргэний хууль гэж, 30.1.8-ын аюулгүй байдлыг хангах гэснийг аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах гэж өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Эрчим хүчний тухай хуулийн 29.1-ийн Иргэний хуулийн 228 дугаар зүйл,, 30.1-ийн Иргэний хуулийн 227 дугаар зүйлд зааснаас гадна гэснийг тус тус хассугай.

5 дугаар зүйл.

Энэ хуулийг 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Иргэний хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.