huuli-nemelt
Төрийн Болон Орон Нутгийн Өмчийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрТөрийн Болон Орон Нутгийн Өмчийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2002-07-04, Улаанбаатар02-n-75
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн Иргэний хуулийн 77 дугаар зүйлд гэснийг Иргэний хуулийн 84 дүгээр зүйлд гэж, 28 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Иргэний хуулийн 274 дүгээр зүйлд”, мөн зүйлийн 4 дэх хэсгийн Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт гэснийг Иргэний хуулийн 105 дугаар зүйлд гэж, 38 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн Иргэний хуулийн 162 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу нийтийн буюу хязгаарласан хэлбэрээр гэснийг Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт заасны дагуу нээлттэй буюу хаалттай гэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн “нийтийн” гэснийг “нээлттэй”, хязгаарласан гэснийг хаалттай гэж, 43 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн Иргэний хуулийн 162 дугаар зүйлийн 11, 12 дахь хэсэгт гэснийг Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 20-23 дахь хэсэгт гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Иргэний хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.