huuli-nemelt
Мөнгөн Хадгаламж, Төлбөр Тооцоо, Банкны Зээлийн Үйл Ажиллагааны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрМөнгөн Хадгаламж, Төлбөр Тооцоо, Банкны Зээлийн Үйл Ажиллагааны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2002-07-04, Улаанбаатар02-n-76
Мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, 20 дугаар зүйлийн 1, 28 дугаар зүйлийн 4, 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн банк гэсний дараа мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд гэж, 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “хадгалалтын хугацаа” гэсний дараа “хүүгийн хэмжээ” гэж, 12 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 17 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгийн “банк” гэсний дараа “төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд” гэж тус тус нэмсүгэй.
4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг:
2/¶1. Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу мөнгөн хадгаламжийн гэрээгээр банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь хадгалуулагчийн мөнгийг тухайн мөнгөн тэмдэгтээр хүүгийн хамт буцаан олгох үүрэг хүлээнэ.
22 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:
¶1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 1 дүгээр зүйлийн банкинд гэснийг банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдэд, 1 дүгээр зүйл, 13 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16 дугаар зүйл, 17 дугаар зүйлийн гарчгийн банкаар гэснийг банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээр, 1 дүгээр зүйл, 20 дугаар зүйлийн гарчиг, мөн зүйлийн 1 дэх хэсгийн банкнаас гэснийг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс, 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 4 дүгээр бүлгийн нэр, 31 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн банкны гэснийг банк, зээлийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн, 3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн банкны байгууллагаас гэснийг банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс, 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн банкинд гэснийг банк, төлбөр, тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдэд, 22 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн банкны гэснийг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн, 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2, 3 дахь заалтын банкны байгууллагын гэснийг банк, эрх бүхий хуулийн этгээдийн, 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн Иргэний хуулийн 364 дүгээр зүйлд гэснийг Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт, 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн Иргэний хуулийн 365 дугаар зүйлд гэснийг Иргэний хуулийн 455 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 9 дүгээр зүйлийн Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг гэснийг Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн Иргэний хуулийн 61 дүгээр зүйлд гэснийг Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт, 28 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн Иргэний хуулийн 184 дүгээр зүйлд гэснийг Иргэний хуулийн 459 дүгээр зүйлд гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийн нэрийг “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль” гэж өөрчилсүгэй.
Мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн Иргэний хуулийн 367 дугаар зүйл, 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн Иргэний хуулийн 368 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэснийг тус тус хассугай.
Энэ хуулийг 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Иргэний хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.