Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2002 › Даатгалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Даатгалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Даатгалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2002-07-10, Улаанбаатар02-n-81

1 дугаар зүйл.
Даатгалын тухай хуулийн 16.1, 17.3-ыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай.1/

16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:

16.1.

Монгол Улсын нутаг дэвсгэр дээр даатгалын үйл ажиллагаанд тавих хяналтыг Ерөнхий сайдын дэргэдэх Мэргэжлийн хяналтын алба хэрэгжүүлнэ. Даатгалын хяналтын дүрмийг Засгийн газар батална.

2/

17 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:

17.3.

Хяналтын албанд болон орон нутагт ажиллах улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрхийг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу олгоно.

2 дугаар зүйл.

Даатгалын тухай хуулийн 6.2-ын даатгалын хяналтын гэснийг мэргэжлийн хяналтын, 16.2.1, 19.4-ын Сангийн сайдад гэснийг Ерөнхий сайдад, 17.7-ын Сангийн сайдын гэснийг Ерөнхий сайдын, 19.5, 19.6-ын Сангийн сайд гэснийг Ерөнхий сайд, 19.8-ын Сангийн сайдаас гэснийг Ерөнхий сайдаас гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн гарчигаас болон 16.2, 16.3-аас даатгалын гэснийг тус тус хассугай

4 дугаар зүйл.

Даатгалын тухай хуулийн 17.1, 17.2, 17.4-ыг хүчингүй болсонд тооцсугай.