huuli-nemelt
Хэмжлийн Нэгдмэл Байдлыг Хангах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрХэмжлийн Нэгдмэл Байдлыг Хангах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2002-07-10, Улаанбаатар02-n-85
Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶2. Хэмжилзүйн улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрхийг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасны дагуу олгоно.
Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтаас хяналт гэснийг хассугай.
Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 4, 5 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.