huuli-nemelt
Байгаль Орчныг Хамгаалах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрБайгаль Орчныг Хамгаалах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2002-07-10, Улаанбаатар02-n-90
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай.
¶1/ улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрхийг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасны дагуу олгоно.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулж мэргэжлийн удирдлагаар хангана.” гэснийг “мэргэжлийн хяналтын алба хэрэгжүүлнэ.”, мөн зүйлийн 3 дахь хэсгийн Төрийн захиргааны төв байгууллагад гэснийг Мэргэжлийн хяналтын албанд гэж тус тус өөрчилсүгэй.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн Байгаль орчны сайдын тушаалаар гэснийг хассугай.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 9, 10 дахь заалт, 26 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 2, 3 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.