Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2002 › Стандартчилал, Чанарын Баталгаажуулалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Стандартчилал, Чанарын Баталгаажуулалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Стандартчилал, Чанарын Баталгаажуулалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2002-07-10, Улаанбаатар02-n-91

1 дугаар зүйл.
Стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг:

1.

Стандарт, чанарын төрийн хяналтыг улсын хэмжээнд мэргэжлийн хяналтын байгууллага, орон нутагт хяналтын албад хэрэгжүүлнэ.

2/

14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг:

3.

Стандарт, чанарын төрийн хяналтыг улсын байцаагчийг Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасны дагуу томилж, чөлөөлнө.

3 дугаар зүйл.

Стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “оролцох бөгөөд энэ талаархи үйл ажиллагааг стандарт, чанарын төрийн хяналтын улсын Ерөнхий байцаагч зохицуулна.” гэснийг “оролцоно.” гэж өөрчилсүгэй.