huuli-nemelt
Малын Удмын Сан, Эрүүл Мэндийг Хамгаалах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрМалын Удмын Сан, Эрүүл Мэндийг Хамгаалах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2002-07-10, Улаанбаатар02-n-93
Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 8.1-ийг “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагааны хяналтыг улсын хэмжээнд мэргэжлийн хяналтын байгууллага /цаашид “хяналтын алба” гэх/, орон нутагт хяналтын болон тусгай албад хэрэгжүүлнэ” гэж өөрчлөн найруулсугай.
Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 5.1-ийн мал, эмнэлэг, үржлийн төв гэснийг тухайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, 5.2, 11.2-ын мал, эмнэлэг, үржлийн төв гэснийг малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, 6.2, 15.1.7-ын мал, эмнэлэг, үржлийн төвийг гэснийг малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагыг гэж тус тус өөрчилсүгэй.