Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2002 › Засгийн Газрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Засгийн Газрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Засгийн Газрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2002-07-10, Улаанбаатар02-n-95

1 дугаар зүйл.

Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт дор дурдсан агуулгатай 6 дахь заалтыг нэмсүгэй:

6/

Санхүү; байгаль орчин; боловсрол, соёл, шинжлэх ухаан; дэд бүтэц; хөдөлмөр, нийгмийн хамгаалал; үйлдвэр, худалдаа; хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуй; эрүүл мэндийн мэргэжлийн хяналтын асуудал.

2 дугаар зүйл.

Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 11 дэх заалтын “-эрүүл ахуй, халдвар судлалын хүрээний бодлого, хяналт;”, -эмнэлэгийн үйлчилгээнд тавих улсын хяналт гэснийг -эмнэлгийн үйлчилгээ, эрүүл ахуй, халдвар судлалын хүрээний бодлого гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 7 дахь заалтаас “- дэд бүтцийн техникийн хяналтын асуудал;”, мөн хэсгийн 8 дахь заалтаас “- хөдөлмөр хамгаалал, техникийн аюулгүй ажиллагаа, нийгмийн даатгал, халамж, хөдөлмөрийн хууль тогтоомжийн улсын хяналт;” мөн хэсгийн 9 дэх заалтаас “тэнцвэрт байдал”, “бодлого, зохицуулалт” гэсний дараахь хяналт гэснийг тус тус хассугай.