huuli-nemelt
Хөдөлмөрийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрХөдөлмөрийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2002-07-10, Улаанбаатар02-n-97
Хөдөлмөрийн тухай хуулийн 88.1-ийн хөдөлмөрийн гэсний дараа асуудал хариуцсан гэж нэмсүгэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 140.1-ийг “Хөдөлмөрийн хяналтыг улсын хэмжээнд мэргэжлийн хяналтын байгууллага, орон нутагт хяналтын албад эрхлэн зохион байгуулна.” гэж өөрчлөн найруулсугай.
Хөдөлмөрийн тухай хуулийн 95.4-ийн “хөдөлмөрийн улсын хяналтын байгууллага”; 95.7, 99.1, 99.2-ын хөдөлмөрийн хяналтын алба гэснийг хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжлийн хяналтын байгууллага гэж тус тус өөрчилсүгэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 137.2-ын тохируулагч; 139.1.1-ийн болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн; 139.1.2-ын түүний гэснийг тус тус хассугай.