huuli-nemelt
Засгийн Газрын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЗасгийн Газрын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2003-01-02, Улаанбаатар03-n-02
8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг:
2/¶1. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлого, дараа жилийн улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл /цаашид “Үндсэн чиглэл” гэх/, улсын төсвийг боловсруулахад Засгийн газраас баримтлах үзүүлэлтүүдийн хязгаар, үндсэн тэнцвэрийг тодорхойлсон төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.
¶2. Улсын төсвийн болон Үндсэн чиглэлийн төслийг Улсын Их Хурлаас баталсан төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлэн боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, гарсан шийдвэрийг хэрэгжүүлнэ.
12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:
3/¶4. Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн захиргааны төв байгууллагын зохион байгуулалтын бүтцийг тогтоон, тэдгээрийн орон тооны болон зардлын төсвийн хязгаарыг баталж, зохих шатны удирдах ажилтныг томилж, чөлөөлнө.
18 дугаар зүйлийн 8 дахь хэсэг:
4/¶8. Яамны Төрийн нарийн бичгийн даргыг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 45 дугаар зүйлд заасны дагуу нэр дэвшүүлсэн хүмүүсээс сонгож, эрхлэх асуудлын хүрээнд нь тухайн яам хамаарч байгаа Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар томилж, чөлөөлнө.
18² дугаар зүйлийн 2 дахь хэсэг:
5/¶2. Хуульд өөрөөр заагаагүй бол агентлагийн даргыг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 45 дугаар зүйлд заасны дагуу нэр дэвшүүлсэн хүмүүсээс сонгож, эрхлэх асуудлын хүрээнд нь тухайн агентлаг хамаарч байгаа Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд томилж, чөлөөлнө.
24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт:
6/¶4/ хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага, албан газрын бүтэц, дүрмийг баталж, дарга /эрхлэгч, захирал/-ыг томилж, чөлөөлнө.
33 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:
¶2. Хэрэг эрхлэх газрын дүрэм, бүтэц, орон тооны хязгаарыг Засгийн газар батална.
Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн орон тоог гэснийг орон тооны хязгаарыг, 18 дугаар зүйлийн 6, 34 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн орон тоо гэснийг орон тооны хязгаар гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.