Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2003 › Төрийн Болон Орон Нутгийн Өмчийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Төрийн Болон Орон Нутгийн Өмчийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Төрийн Болон Орон Нутгийн Өмчийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2003-01-02, Улаанбаатар03-n-04

1 дугаар зүйл.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

5.

Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн

21.2.

-т заасан болзлыг хангасан нэр дэвшигчдээс томилно.

2 дугаар зүйл.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын төсвийн хууль, зардлын зориулалтаар нь гэснийг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд заасны дагуу, 70 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6 дахь заалтын төвлөрсөн гэснийг улсын гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, 9 дүгээр зүйлийн 9 дэх заалт, 28 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 64 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн төвлөрсөн гэснийг тус тус хассугай.

4 дугаар зүйл.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, 10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 11 дүгээр зүйлийн 7 дахь заалт, 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалт, 21 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

5 дугаар зүйл.

Энэ хуулийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.