huuli-nemelt
Эрдэнэсийн Сангийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЭрдэнэсийн Сангийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2003-01-02, Улаанбаатар03-n-13
Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 3 дахь хэсэг нэмсүгэй:
¶3. Монголбанкны Ерөнхий менежер эрдэнэсийн санг эрхлэх нэгжийн орон тоо, цалингийн санг Монголбанкны зардлын төсөвт багтаан тогтоож, захирлыг нь томилж, чөлөөлнө.
Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶2. Монголбанкны Ерөнхийлөгч эрдэнэсийн санг эрхлэх нэгжийн бүтцийг тогтооно.
Энэ хуулийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.