huuli-nemelt
Хэмжлийн Нэгдмэл Байдлыг Хангах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрХэмжлийн Нэгдмэл Байдлыг Хангах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2003-01-02, Улаанбаатар03-n-14
Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶3. Аймаг, нийслэлийн хэмжилзүйн байгууллагын удирдлагыг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Хэмжилзүйн төв байгууллагын дарга томилж, чөлөөлнө.
Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн шинжлэх ухааны гэснийг шинжлэх ухаан, технологийн гэж өөрчилсүгэй.
Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “төвлөрсөн болон орон нутгийн”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн төвлөрсөн гэснийг тус тус хассугай.
Энэ хуулийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.