huuli-nemelt
Стандартчилал, Чанарын Баталгаажуулалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрСтандартчилал, Чанарын Баталгаажуулалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2003-01-02, Улаанбаатар03-n-16
Стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶2. Аймаг, нийслэлийн стандартчилал, баталгаажуулалтын байгууллагын удирдлагыг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн, Стандартчилал, баталгаажуулалтын төв байгууллагын дарга томилж, чөлөөлнө.
Стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн шинжлэх ухааны гэснийг шинжлэх ухаан, технологийн гэж өөрчилсүгэй.
Стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “төвлөрсөн болон орон нутгийн”, мөн зүйлийн 3 дахь хэсгийн төвлөрсөн гэснийг тус тус хассугай.
Стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.