huuli-nemelt
Архивын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрАрхивын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2003-01-02, Улаанбаатар03-n-24
Архивын тухай хуулийн 10 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 3 дахь хэсэг нэмсүгэй:
¶10.3. Үндэсний архивын газрын даргыг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн
¶45.1. -д заасны дагуу нэр дэвшүүлсэн хүмүүсээс сонгож, эрхлэх асуудлын хүрээнд нь архивын байгууллага хамаарч байгаа Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар томилж, чөлөөлнө.
16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:
2/¶16.1. Үндэсний төв архивын захирлыг эрхлэх асуудлын хүрээнд нь архивын байгууллага хамаарч байгаа Засгийн газрын гишүүнтэй зөвшилцөн Үндэсний архивын газрын дарга томилж, чөлөөлнө.
16 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:
¶16.3. Аймаг, нийслэлийн архивын эрхлэгчийг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Үндэсний архивын газрын дарга томилж, чөлөөлнө.
Архивын тухай хуулийн 17.2.-ын төвлөрсөн болон орон нутгийн гэснийг хассугай.
Архивын тухай хуулийн 9.3.2.-ыг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.