Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2003 › Гаалийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Гаалийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Гаалийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2003-01-02, Улаанбаатар03-n-36

1 дугаар зүйл.

Гаалийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1.

Гаалийн удирдах төв байгууллагын даргыг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 45 дугаар зүйлд заасны дагуу нэр дэвшүүлсэн хүмүүсээс сонгож, эрхлэх асуудлын хүрээнд нь гаалийн байгууллага хамаарч байгаа Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн, дэд даргыг гаалийн удирдах дээд байгууллагын даргын саналыг үндэслэн Засгийн газар томилно.

2 дугаар зүйл.

Гаалийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн төвлөрсөн гэснийг хассугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.